Дэлхийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын шатанд Германы шигшээ баг 83:77 харьцаагаар Сербийн багийг хожжээ. Ингэснээр Германы шигшээ баг түүхэндээ анх удаагаа Сагсан бөмбөгийн ДАШТ-ий ялагч болсон байна.
"Лос-Анжелес Лейкерс" клубт тоглодог, Германы шигшээ багийн хамгаалагч Деннис Шрёдер энэхүү шийдвэрлэх тоглолтод 28 оноо авснаар ДАШТ-ийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорсон байна.
Тоймчдын онцолсноор, ДАШТ эхлэхээс өмнө Германы багийг ялагч болох магадлалтай багуудын тоонд багтааж байгаагүй гэнэ. Спортын мэргэжилтнүүд АНУ-ыг ялагч болно гэж тооцож, мөн ялагч болох магадлалтай багийн тоонд Сербийг багтааж байжээ. Гэвч Германы шигшээ баг энэ хоёр улсын багийг хоёуланг нь хожиж, АНУ-ын баг эцэст нь медальгүй үлдсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |