Украины цэргийн удирдлага ирэх оны хоёрдугаар сараас Америкийн F-16 сөнөөгч онгоцыг ашиглаж эхэлнэ гэж тооцоолж байгаа гэж The Wall Street Journal мэдээлжээ. Харин АНУ тодорхой хугацаа хэлэх тал дээр болгоомжлонгуй хандаж байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, ес болон 10 дугаар сард нисгэгчдийг бэлтгэх ажил эхэлвэл эхний ээлжийн нисгэгчид ирэх оны хоёрдугаар сар гэхэд байлдааны ажиллагаанд оролцоход бэлэн болно гэж Украины тал тооцоолж байгаа аж. Эхний ээлжинд, англи хэлтэй 10 орчим нисгэгчийг бэлдэхээр зэхэж байгаа бөгөөд тэднийг бэлтгэх ажил таван сар үргэлжилнэ гэж тооцоолж байгаа юм байна.
Харин АНУ нисгэгчдийг бэлтгэхээс гадна сөнөөгч онгоцны үйлчилгээ, материал техникийн хангамжийг зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа гэнэ. Тиймдээ ч 2024 оны дунд үеэс л сөнөөгч онгоцуудыг ашиглах боломжтой гэж АНУ үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |