AIF: Монголчууд орос хэлээр ярьдаггүй, дэлгүүрт рубль авдаггүйд оросууд дургүйцдэг
2023-09-11

Аргументы и факты сонины сурвалжлагч Монголд аялан, манай улсад амьдарч, аялж буй Оросын иргэдтэй уулзан, амьдрал ахуйг нь сонирхжээ. Монголд амьдарч буй орос иргэдийн сэтгэгдлийг сонссон Георгий Зотовын сурвалжлагыг орчуулан хүргэж байна. 

 

"АНУ, Монгол хоёр хиллэдэг гэж эндүүрсэн нь"

 

Улаанбаатарын нэгэн хямдхан зочид буудалд би 30 настай Никитатай таарсан юм. Тэр манай өрөө байх давхарт мөн амьдарч байгаа аж. Челябинскаас ирсэн Никита өдрийн 20 доллараар халуун ус, жорлонгүй өрөөнд амьдарч, өдөрт лаазалсан хүнсээр хооллож байгаа гэнэ. Хэл мэдэхгүй, англиар ганц хоёр үг л мэднэ. Түүний газарзүйн мэдлэгийг сонсоод би ихэд цочирдов, тэр Монголоос АНУ руу амархан хүрчхэж болно гэж боджээ. АНУ руу шүү...

 

"Тэгээд энд ирсэн чинь эндээс маш хол нисэх шаардлагатайг мэдсэн. Америкийн хил хажууханд л байгаа гэж бодсон юм" хэмээн Никита ярих аж. 

 

Никита Монголд ажил олж чадсангүй, авч ирсэн мөнгө нь ч дуусаж. Сүүлийнхээ мөнгөөр Мексик орох тийз худалдан авчээ. Тэндээсээ АНУ руу нэвтрэхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

"Тэндээс хууль бусаар нэвтэрч болдог гэж би сонссон. Дараа нь хоргодох байр, тэтгэмж өгнө, ажиллах ч хэрэггүй" гэж тэр хэлэв. Би санаа алдаад "Тэнэг юм даа, чамайг шоронд суулгачихна шүү дээ" гэхэд минь өөдөөс инээмсэглээд "Үгүй, Америк хүн бүрийг хүлээж авдаг, Юүтүбээс үзсэн юм" гэх нь тэр.

 

Сүүлийн жил хагасын хугацаанд Оросын олон мянган иргэн, ихэвчлэн Сибирь, Буриадаас Монголыг зорьжээ. Гэвч тэдний хувь заяа тийм ч амархан байсангүй

 

"Уур, дургүйцэл хүргэдэг "

 

Өдгөө 25 нстай Юлия Корсакова өнгөрсөн оны намар нөхөртэйгээ хамт Монголд иржээ. Улаан-Үдээс явахад амар байв, автобусанд суулаа 10 цаг яваад л Улаанбаатарт ирчихнэ. Монголд 30 өдөр визгүй байж болно.

 

"Би ирээд бүр үнэхээр гайхсан. Залуусын дунд оросоор ярьдаг хүн гэж бараг байхгүй, гэтэл энэ чинь манай хөрш орон шүү дээ! Өвөл маш хүйтэн, Сибириэс ч долоон дор. Гурван давхар хөнжил нөмрөөд чичрээд л байж байдаг. Оросын хүнс бий, манайд үйлдвэрлэсэн хиам, бяслаг, шүүс гээд л. Гэхдээ л дасал болсон хүнсээ авахад тийм ч амар биш. Би гахайн маханд дуртай, харин энд үнэтэй, хонины мах хаа сайгүй, тэр нь муухай үнэртэй. Маш олон монгол хүн гэрт амьдардаг, энэ нь уур, дургүйцэл төрүүлдэг. Бурхан минь, XXI зуун болчхоод байхад тэд гэрт амьдраад, нүүрс түлээд л байж байдаг! Таиланд руу цагаачилмаар байгаа ч бидэнд мөнгө алга. Казахстан руу явж магадгүй, гэхдээ мөн л мөнгө хэрэгтэй. Энд гудамжинд рубль сольдог нь сайн хэрэг" хэмээн Юлия ярьсан юм.

 

"Рубль авдаггүй нь уур хүргэдэг"

 

Одоо 23 настай Роман Садиков жилийн өмнө Новосибирскээс Улаанбаатарт иржээ. Түүнд энд юу ч таалагдахгүй байгаа гэнэ.

 

"Мөнгө олох ямар ч боломжгүй. Энд ажилд орох амархан биш. Машин аваад, хууль бусаар такси үйлчилгээнд явж болох л юм, энд олон хүн тэгэж амьдардаг. Google дээр чиглүүлэгч асаалаа, тэгээд л асуудалгүй явчихна. Гэвч би монгол ч, англи ч хэл мэдэхгүй, тэгэхээр хэцүү. Монголд карт авна гэдэг хэцүү. Дэлгүүрт рубль авдаггүй, төгрөг л нэхдэг. Энэ нь үнэхээр уур хүргэдэг, тэдний валют хэнд хэрэгтэй юм? Монгол яг гадаад орон шиг л санагдсан. Дэлгүүрт нь "адууны сүү" (shuud.mn: саам, айргийг хэлж) зардаг, аймшигтай.  Одоо Европ, Америк явмаар л байна, гэвч хэл усгүй болохоор цаашид яахаа мэдэхгүй байна" хэмээн Роман ярьсан юм.

 

"Борщ хараад уйлсан"

Өдгөө 32 настай Михаил Шаравин Монголд ирээд 1,5 жил болжээ. Одоо тэрбээр өөр тийш явах талаар бодож эхэлсэн гэнэ. 

 

"Энд хүмүүсийн хандлага огт өөр. Тэд оросуудад сайн ханддаг, хүндрэлтэй асуудал гардаггүй, монголчууд их найрсаг хүмүүс. Гэхдээ л тэд чинь бид биш шүү дээ. Орон сууц маш үнэтэй, гэхдээ одоо Киргиз, Гүрж, Казахстанд ч байр үнэтэй байгаа л даа. Монголд халаасны хулгай их, гар утастай явж байгаа бол гартаа бариад л явах хэрэгтэй. Хүнсний тухайд гэвэл би KFC-ээс хооллодог. Энд олон хоолны газарт "нийслэл" салат, винегрет, борщ өгдөг. Ямар муухай хийдэг гэж санана, би бүр уйлж байсан" хэмээн Михаил ярьсан юм.

 

"Гадны хүн шиг харагддаггүй"

Оросуудын хувьд Монгол ийнхүү таагүй сэтгэгдэл төрүүлсэн бол Монголд суурьшсан буриадуудад талын энэ орон ихээхэн таалагдаж байгаа аж

 

"Би монгол хэл сайн ойлгодог, манай хэлтэй маш адилхан. Хүнс хоол ч дасал болсон, эндэхийн маханд их дуртай, хонины мах нь үнэ хямд, маш амттай. Би буддын шашин шүтдэг, энд хаа сайгүй сүм хийд бий, Хятадад үйлдвэрлэсэн чанартай бараанууд ч бий, хувцас авахад ямар ч асуудалгүй. Одоо Монгол руу буриадууд бүгдээрээ л дэлгүүр хэсэж, цахилгаан бараа, хоригт орсон бүтээгдэхүүнийг хямд авахаар ирж байна шүү дээ. Энд намайг монгол хүн л гэж боддог, тиймээс би гадны хүн шиг харагддаггүй.  Энд ирчхээд Монголыг таалахгүй байгаа хүмүүст хэлэхэд "хүмүүс ээ, энэ бол өөр орон. Та нар энд зочноор ирсэн, харин тэд танайд оччихсон юм биш. Та нарт тааруулаад монголчууд соёл, уламжлалаа өөрчилнө гэж байхгүй" хэмээн Улаан-Үдээс ирсэн, 26 настай Анастасия Бадмаева ярьсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэнэгээ мэдэхгүй яг ийм маягаар Украинчуудыг Оросоор ярихгүй байна гэж мангар Оросууд дайн хийсэн шүү дээ. Оросыг магтсан малнуудад хэлэхэд наад новшнууд чинь хужаагаас илүү манай Буриад иргэдийг хавчин төрөлх хэлээр нь яриулахгүй хөгжүүлэхгүй хамгийн хоцрогдсон бүс нутаг болгосон ш дээ. Улаан Үүд Эрхүү Чита хотуудыг Өвөрмонголын Хөх хот Улаан хот болон бусад хотуудтай харьцуулаад хар. Өвөрмонголчууд хэл соёл бичиг үсгээ хадгалж өөрийн хэл дээрээ радио телевиз сургуультай харин Буриад Тува Халимагт төрөлх хэл дээр нь сургууль соёл радио телевиз хаяг адрес байна уу ккк
2024-01-13
Оросын рубль хэнд хэрэгтэй юм хамгийн хэрэггүй ханш муу валют бол Оросын рубль шүү дээ Оросоос өөр хаана ч гүйлгээ хийхгүй валют та нар рубль авбал шатлаа гэсэн үг. Бид оросоор ярих шаардлагагүй Орос хэл бол олон улсын хэл биш. Украин эх орноо өмхий фашист Оросын түрэмгийлэгчдээс хамгаалж буй ард түмэн. Оросууд фашист Гитлер шиг үүрийн 4 цагт Украин руу халдсан ш дээ. Оросын Z тэмдэг Германы СС-ын залхаан цээрлүүлэх 4 ротын таних тэмдэг, V үсэг нь Вермахтын армийн таних тэмдэг
2024-01-13
Яг үнэн.
2023-10-24
Би:
Яг үнэн.
2023-10-24
Украйнчууд биз.:
Хаха Украйнчууд гадаадад новш зан гаргаж яваа. Украины дүрвэгчид дэлхийд тараа таниулаад явж байхжүүдээ.тэд орос хэл мэднэ. Өөрсдийгөө Орос гэж ойлгуулж оросыг муухай харагдуулж чадна. Хүмүүс Оросууд гэж солиорчихжээ.
2023-09-19
ABCD-korea-gaas:
Ер нь Оросуудыг хэн урьсан юм . Таалагдахгүй байгаа бол өөр оронрууч юмуу Оросруугаа буу гэж зөвлөе . Анастасия Бадмаева зөв ярьжээ
2023-09-15
Лхагва:
Яах гэж худал зүйл бичдэг юм бэ оросуудад дургүй болох санаатай юу соц үед рублээр гүйлгээ хийж байгаагүй зөв мэдээлэл өгөөч новшнуудаа
2023-09-15
Зочин:
За бүгдэд нялзааж, өөрсдийгөө стресдүүлэх хэрэггүй. Аль ард түмний дунд орк, мангаанууд байдаг. Монголд ирж байгаанууд нь нилээн дүпүүд, боловсролгүй, чадалгүй, залхуунууд нь байж таараа. Бид ч Солонгост бас баалуулах юм хийдэг шоо. Адилхан л ядуу иргэд дээ.
2023-09-14
Анягийн хэл нь уг нь монгол хэл юм байгаан
2023-09-14
Манай Аня л үнэн хэлж. Өөрсдөө бас хөрш байж монгол хэл сурах нь яасан юм, хаха. Тэнэг Иванууд.
2023-09-14
Үнэн2. Тэнэгүүдийг битгий оруул. Амьдрах аргаа олоод эвтэй байж чадахыг нь бол яахав харж байж болсон дээр буриадууд л гайгүй байх магадлалтай юм шиг байна. Бусад халтаруудыг шууд хөөж гарга. Юу2 гэчвээ. Хэл мөнгөө тэднээр заалгах албагүй. Тусгаар Монгол улсыг дорд үзэх үндэс одоо тэдэнд байхгүй.
2023-09-14
Хамгийн сүүлийн 26 настай Анастия Бадмаевагийн сэтгэгдэл үнэн. Бусад нь манайд ирчихээд өөрчлөлт хүсээд нэмэргүй. Бид тэдэнд зориулж ярих биш тэд хичээж монголоор ярих ёстой байх. Гадаадад очоод манайхан монголоор ярьсагүй гэдэггүй. Тэр манайхтай хилэлдэг байж оро хэл мэдэхгүй гд бг нөхөр өөрөө бас хиллэдэг бж монгол хэл мэдэхгүй нь хөөрхийлөлтэй.Таалагдахгүй явж байгаа бол өөрсдөө асуудалтай. Буриадууд харин сайн байна. Монгол гарал үүсэл нэгтнүүд минь тавтай морилж сайхан амьдраад эв зүйтэй байгаарай.Тэднээс гоё талх барих,мод зүлэ цэцэг ногоо тарьж арчилж ургуулах,хоол салат яаж амттай сайхан хийхийг сурах хэрэгтэй. Адилхан монгол ахан дүүс гээд сайн хандаж бие биеэсээ их зүйл сурч мэдээд өгөөжтэй амьдрах ёстой болов уу. Бусад их зантай хоосон толгойтууд буцах юмуу өөр тийшээ хурдан явах болтугай.Тиймүүдийг дахиад оруулах хэрэггүй!
2023-09-14
Наранболд:
Манай улс бол ардчилсан улс, ямар нэгэн улсын колони биш. Бид өөрсдийн гэсэн мөнгөн тэмдэгттэй, төрийн хэлтэй юмсан
2023-09-14
ivanuud odoo hen ch bish gahai gedgee sain oilgojdee. Ted uursdiiguu tengeriin amitan geed peedger bodood tuuj yavdagch.tedniiv baruund bol zugeer l hulmastai gahai l gej uneldeg.Orosuud hezee ch busdiin hel soyol tusgaar togtnoliig hundetgej uzedgui.Zugeer l zuvlultiin ueiin deetengui uzelteigee zuuraldsaar udii hursen.Getel baruunii ornuud yadaj l ter ulsiinhaa hel soyoliig hundetgene.Nuhtsul baidald n dasan zohitsoh gej hicheene.Ivan gahainuud uursduu tums talhnaas uur yumgui baij hooson peediine.Unendee 2 r dainii hund jiluudiig mongol honinii mah mongol honinii noos 2 oor turj uhelgui, hulduj uhelgui davsanaa teneg ivanuud meddegch medehgui tsaraildag.
2023-09-14
Мандах:
Мангадууд галзуурахнээ.
2023-09-14
Үхсэн баас:
Танай орос ах нарын үнэн төрх энэ. Захиалгат ч гэх шиг.
2023-09-13
Зочин:
За бүгдэд нялзааж, өөрсдийгөө стресдүүлэх хэрэггүй. Аль ард түмний дунд орк, мангаанууд байдаг. Монголд ирж байгаанууд нь нилээн дүпүүд, боловсролгүй, чадалгүй, залхуунууд нь байж таараа. Бид ч Солонгост бас баалуулах юм хийдэг шоо. Адилхан л ядуу иргэд дээ.
Тийшдээ муусайн оросууд холоос ирээд хот манайх хотонд ирээд хонь манайх гэх нь болох шив дээ
2023-09-13
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Үгүй ер өө,туурга тусаар Монгол улс өөрийн хэлтэй,өөрийн мөнгөн тэмдэгттэй байдаг нь оросуудын дургүйг хүргэдэг байх нь ээ. Ёстой, "Хол очиж хуц,хонхорт орж уль" гэж хэлэх минь.
2023-09-13
Үнэн2. Тэнэгүүдийг битгий оруул. Амьдрах аргаа олоод эвтэй байж чадахыг нь бол яахав харж байж болсон дээр буриадууд л гайгүй байх магадлалтай юм шиг байна. Бусад халтаруудыг шууд хөөж гарга. Юу2 гэчвээ. Хэл мөнгөө тэднээр заалгах албагүй. Тусгаар Монгол улсыг дорд үзэх үндэс одоо тэдэнд байхгүй.
Тийшдээ муусайн оросууд холоос ирээд хот манайх хотонд ирээд хонь манайх гэх нь болох шив дээ
YAAG UNEN
2023-09-13
зочин:
Энд хүний мэдлэг үзсэн харсан зүйл ямар их хэрэгтэйг харж болхоор байна.монголд эргүү тэнэг эх орондоо амьдарч чадахааргүйхүмүүс явж байгаа нь элт. Тэгэхээр тэдэнтэй болгоомжтой харьцах хэрэгтэй
2023-09-13
123:
Яс хаясан захиалгат нийтлэл харчаад л бухимдацгаагаад бх юм ийм болохоор монголчууд хэдэн хулгайч нараар тоглуулаад бгаа шдээ
2023-09-13
Яг үнэн.
Би:
Яг үнэн.
Үхсэн баас:
Танай орос ах нарын үнэн төрх энэ. Захиалгат ч гэх шиг.
Монгол бол хөгжиж байгаа, тусгаар улс юмаа
2023-09-13
Монгол:
Орос ах нар гээд шүтэгсэд сайн ойлгох хэрэгтэй. Тэд биднийг өөрийн нэг дагавар улс гэж ханддаг хандлага нь харагдаж байгаа юм. Угтаа бол өөрснөө бүдүүлэг улс шүү дээ. Тэрнийгээ соц 70 жилд бидэнд халдаачихсан.
2023-09-13
Хуцдаг иванууд вэ? Зайлбал таарна.
2023-09-12
Солонгос эхнэртэй АНУ энд ажилч амьдарч байртай машинтай дажгүй амьдарж байгаа гэтэл муу хулмас юмнууд ирээд ажилахгүйгээр шууд монголчуудаас мөнгө авна гэж горьдсон юмнууд газарзүйн хүртэл биднээс долоон дор буриад хүмүүс маань жинхэнэ Оросуудаас илүү гэгээрсэн ухаантай юмдаа
2023-09-12
Мангар юмнууд улс орон бүр өөрийн мөнгөн дэвсгэрттэйг ч мэдэхгүй, дайнд дайчлагдахаасаа айж ирчихээд олон долоон юм бичээд бдг новшнууд.
2023-09-12
Оросоос дээр амьдруулж байгаа НАМ даа хайртай
2023-09-12
Тэнэг юмнууд Монгол улсад амьдарч бж Эх орон нутаг ус чинь таалагддаггүй бол новшийн улсаасаа яваад сайхан хужаадаа очиж амьдраач.
2023-09-12
Балиар юмнууд үнэнтэйгээ нүүр тулж байгаа нь энэ дээ. Олон зуун жил жижиг улсуудыг дарамталж амьдарсан зан нь энэ муу захын гуйлгачин, тариачдад нь хүртэл халдсан байдаг наасан. Барууны улсад бол соёлгүй, бүдүүлэг гахайнууд Монголд ирэхээрээ орос ах болчихно гэж горьдсон байх
2023-09-12
Agi:
Хаа хаанаа бодолцох асуудал байна. Англи хэл сурахгүй хаагуур явдаг байнаа. Орос хэлийг ойлгох ч ярих албагүй.
2023-09-12