С.Төмөрдулам дарга хотын стандартыг 66 саяар сурталчилна
2023-09-11

Нийслэлийн хөгжлийн бодлогод нийцүүлэн хотын стандартын тогтолцоог хөгжүүлэх хүрээнд хотын стандартыг боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, сургалт арга зүйгээр хангах, сурталчилах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Хотын стандарт хяналтын газар гэж бий. 

 

 

Уг газрын даргаар С.Төмөрдулам ажилладаг. Тэгвэл С.Төмөрдулам даргын багийнхан хотын стандартыг сурталчилан таниулах контент /шторк, зурагт хуудас/ хийлгэхээр гурван багц тендер зарлажээ.

 

Тодруулбал, Худалдаа үйлчилгээний газрын гадна орчин, Нийтийн эзэмшилийн эд хөрөнгө бүлгүүдэд хамаарах 13 хотын стандартыг 23 сая төгрөг,  Иж бүрэн гудамж, Ногоон байгууламж, Зорчигч тээврийн үйлчилгээ, бүлгүүдэд хамаарах 13 хотын стандартыг 23 сая төгрөгөөр, Хот төлөвлөлт, хот байгуулалт, Гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, Хог хаягдлын менежмент, Нийгмийн дэд бүтэц бүлгүүдэд хамаарах 12 хотын стандартыг 20 сая төгрөгөөр хийхээр төлөвлөсөн байна. 

 

 

 

Гэхдээ тус худалдан авах төлөвлөгөөг нь Шилэн дансандаа тусгааагүй байна. Хотын стандарт хяналтын газрын хувьд сар бүрийн санхүүжилт авдаг ч хэрхэн яаж зарцуулж байгаа эсэх нь тодорхойгүй байгааг Шилэн данснаас харж болно. Оруулах мэдээлэлгүй гэх тайлбартайгаар зарлага болон жилийн худалдан авах төлөвлөгөө бусад мэдээ мэдээллүүд хаалттай бүрдэл дутуу байгааг С.Төмөрдулам даргын багийнханд сануулан хэлэх нь илүүц биз. 

 

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛ:
стандарт гэдэг аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний эцсийн төлөв байдал, хэлбэр дүрс, агуулга, хэмжээ, техникийн үзүүлэлтүүдийг тусгасан хэмжигдэхүүн юм. харин хотын оршин суугчдад хамтран амьдрах хэм хэмжээг нь, хүн тус бүрээс шаардагдах, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, дагаж мөрдөх дүрэм, журам илүү хэрэгтэй байна шүү
2023-09-11
самарын хийсэн хашаан дээр наасан нэг стандарт гэдэг үг хаа сайгүй хий үзэгдэл болж байна. тэрийг хэдэн саяар хийж өөрөө хэдийг унагааж их хуалд орсон бол доо. араа нь энэ замнах нь.
2023-09-11