Европын холбооны Цаг уурын өөрчлөлтийн албаны мэргэжилтнүүд 2023 оны зуныг цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойших түүхэн дэх хамгийн халуун зун болсон хэмээн мэдэгджээ.
Мэргэжилтнүүдийн өгүүлснээр, өнгөрсөн зун тохиосон халуун өдрүүд өмнөх жилүүдийн дээд амжилтыг ч эвдсэн байна. 2023 оны зун дэлхийн дундаж температур 16,8°С байсан нь дундаж үзүүлэлтээс 0,66°C -аар их байжээ.
Энэ оны наймдугаар сар 1850-1900 оны үеийн зунаас 1,5 хэмээр халуун байсан бол долдугаар сар 1940 оноос хойших ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун сард тооцогдсон байна. Европт наймдугаар сард бороо хур ихтэй байсан тул Төв Европ, Скандинавын нутгийн ихэнх хэсэг үерийн гамшиг ихээр тохиосон бол Франц, Грек, Итали, Португалид ган гачиг болж, ойн түймэр ихээр дэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |