Орон сууц түрээслэх шинэ журам хүчин төгөлдөр болжээ. Энэ журам нь өмнөх хувилбараас илүү чангатгасан журам бөгөөд ингэснээр түрээслэгчдийн зүгээс тавих санал эрс буурахаар байгаа талаар MarketWatch мэдээлсэн байна.
Шинэ журамд зааснаар 30 хоногоос бага хугацаагаар үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлж байгаа хүмүүс хотын нутаг дэвсгэр дээр бүртгэлтэй, тухайн орон сууцандаа амьдардаг байх шаардлагатай аж. Түүнчлэн түрээсийн орон сууцанд нэг дор хоёроос илүүгүй хүн оруулах ёстой гэж заажээ.
Энэ шинэ журам нь аялал жуулчлалын салбарт томоохон цохилт болохын дээр үл хөдлөх хөрөнгө түрээс, аялал жуулчлалаас мөнгө олдог хувь хүн болон жижиг бизнесийнхэнд ихээхэн сөрөг нөлөөтэй гэж шинжээчид үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |