Украинд нийлүүлдэг Storm Shadow, Brimstone пуужингуудыг үйлдвэрлэдэг Британийн үйлдвэрийн ажилтнууд ажил хаяхаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаар Guardian сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Шотландын Бит хотод байх Батлан хамгаалахын үйлдвэрийн 50 орчим ажилтан цалингаа нэмүүлэхийг шаардаж байгаа гэнэ. Пуужин зөөх, ачих ажил хариуцдаг ажилчид пуужин угсралтын ажилтнуудаас хавьгүй бага цалин авдаг хэмээн гомдол гаргаж, улмаас есдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажил хаялт зарлахаар болжээ.
Ажилчид нэг сарын хугацаанд ажил хаяхаар төлөвлөж байгаа гэж мэдэгдэж байсан ч дараа нь Батлан хамгаалах яамтай хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах талаар хэлэлцээ эхлүүлсэн байна. Гэвч хэлэлцээр дорвитой урагшлаагүй тул ажилчид ажил хаялт зарлахаар болжээ.
Г.Бямбасүрэн