Хүчтэй аадар борооны улмаас Хонконгт хар салхины сэрэмжлүүлгийн "хар" түвшин зарлажээ. Хонконгт орсон аадар борооны улмаас сүүлийн 150 жилд бүртгэгдэж байгаагүй тунадас буусан гэж цаг уурчид мэдээлсэн байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ хотод нэг цагийн дотор 158 миллиметр хур тунадас оржээ. Улмаар метро усанд автаж, өртөөнүүд бүхэлдээ усанд автсан байна. Хүмүүс гудамжаар бүсэлхийгээр нь татсан ус туулан явж, зарим дүүргүүдэд нийтийн тээврийг зогсоожээ.
Хонконгийн эрх баригчид дунд сургуулиудын хичээлийг зогсоож, ажил олгогчдод хандан ажилтнуудаа зайнаас ажиллуулахыг хүссэн бол эрэг орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |