Япон далайн бүтээгдэхүүний импортыг хориглосон шийдвэрээ цуцлахыг Хятадад хандан уриалжээ
2023-09-08

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалтын хүрээнд Японы Ерөнхий сайд Фумио Кишида болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян нар товч уулзалт хийжээ. Энэ талаар Kyodo агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Фукушима атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг тэнгист асгаснаас үүдэн Японоос далайн бүтээгдэхүүн импортлохыг хориглосон шийдвэрээ цуцлахыг Хятадын эрх баригчдад хандан уриалжээ. 

 

2011 онд осол болсны дараа Фукушима атомын цахилгаан станцын реакторуудыг хөргөх зорилгоор ашигласан усыг Япон улс цэвэршүүлэн тэнгист асгаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Хятад улс хүнсний бүтээгдэхүүнд ноцтой хор хөнөөлтэй гэж үзэн Японоос далайн бүтээгдэхүүн импортлохыг хориглосон юм. Энэ нь Японы загас агнуурын аж ахуйн нэгжүүдэд ихээхэн цохилт болсны улмаас Японы засгийн газар загас агнуур эрхлэгчдэд нөхөн төлбөр олгоно, Хятад зэрэг орноос хамааралтай байдлыг арилгана хэмээн амлаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин