Малигийн хойд хэсэгт дайчдын хоёр халдлагын улмаас 49 энгийн иргэн, 15 цэргийн алба хаагч амиа алджээ. Энэ талаар тус улсын түр засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг дамжуулсан байна.
Эрх баригчдын мэдээлснээр, исламын дайчид Бурем дахь цэргийн хуаран руу халдаж, 15 цэргийн алба хаагчийн аминд хүрчээ. Түүнчлэн Гао, Мопти хотын дундуур үерлэсэн хэсгээр энгийн иргэдийг тээвэрлэж байсан хөлөг онгоц руу халдлага үйлдсэний улмаас 49 энгийн иргэн амиа алдсан байна. Мөн олон хүн шархаджээ.
Халдлагын хариу арга хэмжээний үеэр исламын 50 дайчныг устгасан байна. Тэд ямар бүлэглэлд харьяалагддаг нь тодорхойгүй байгаа аж. Халдлагын улмаас олон хүн амиа алдсан эмгэнэлт явдал гарсан тул Малид гурван өдрийн үндэсний хэмжээний гашуудал зарлажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |