Жүжигчин Дэнни Мастерсон хүчингийн хэргээр 30 жилийн ял сонслоо
2023-09-08

"That '70s Show" цувралаар ихээхэн алдаршсан Америкийн жүжигчин Дэнни Мастерсон хүчингийн хэрэг үйлдсэнийхээ төлөө 30 жилийн хорих ял сонсжээ. Энэ талаар CBN телевиз мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын сүүлээр үүсгэсэн эрүүгийн хэргийг шалгаж, улмаар пүрэв гарагт Лос-Анжелес хотын шүүх Мастерсоныг гэм буруутай гэж үзжээ. Мастерсон 2003 онд хоёр эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутай гэж тангарагтны 12 шүүгч үзсэн байна. Харин өөр нэг эмэгтэй түүнийг хүчингийн хэрэгт буруутгасан тал дээр шүүгчид нэгдсэн шийдвэрт хүрээгүй аж.

 

Мастерсон өөрийг нь хүчингийн хэрэгт буруутгаж байгааг эсэргүүцэж, өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж байв. "Бэлгийн харилцаа хоёр талын тохиролцсоноор болсон" гэж тэрбээр шүүх хурлын үеэр мэдэгдэж байжээ. 

 

Түүнтэй холбогдох хэргийг цагдаагийнхан 2017 оноос эхлэн шалгажээ. Мастерсоны нэхэмжлэгчдийн дунд түүний хуучин анйз бүсгүй ч байсан аж. Мастерсон эмэгтэйчүүдэд хар тамхи өгч, дараа нь гэртээ хүчирхийлсэн гэж хохирогч эмэгтэйчүүд мэдүүлэг өгчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин