Оросын эрх баригч намын сайтыг хакердаж, дайнд амссан хохирлын мэдээллийг түгээжээ
2023-09-08

Үл мэдэгдэх хакерууд ОХУ-ын эрх баригч "Нэгдсэн Орос" намын сайтыг хакерджээ. Энэ талаарх мэдээллийг Обозреватель есдүгээр сарын долооны өдөр дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эрх баригч намын албан ёсны 59 сайт хакерын довтолгоонд өртжээ. Хакерууд эдгээр сайт дээр ОХУ-ын зэвсэгт хүчний хохирол, авлига, эрх баригчдын биелүүлээгүй амлалтын талаарх мэдээллийг байршуулсан байна. 

 

Тухайлбал, "Манай ололт" буланд булш, ядуу орос иргэдийн гэрэл зургуудыг байршуулжээ. Эдгээр зургууд дээр "Бараг 300 мянга орчим хүн амиа алдсан, хэдэн  зуун мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, олон мянган хүн сураггүй болсон. Бидний төлөө саналаа өгч, ирээдүйгээ хөнөө" хэмээн егөөдсөн утгатай уриалга бичсэн байна. Түүнчлэн Владимир Путин нэгэнтээ энэ улс оронд тэтгэврийн насны хязгаарыг нэмэхгүй, Үндсэн хуулийг өөрчлөхгүй, дайчилгаа зарлахгүй гэж амлаж байсан талаар сануулжээ.

 

Оросын эрх баригч "Нэгдсэн Орос" намын сайт хакердуулсны дараа сайтыг түр зогсоож, улмаар есдүгээр сарын долооны үдэш хэвийн горимд нь оруулсан байна. Сайтыг чухам ямар хүмүүс хакердсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эх оронч:
Болж. Өмхий орос фашистуудыг...
2023-09-14
иргэн:
Зохиомол мэдээллийн дайн . Оросууд төрийн онц нууц материалаа сүлжээнд хадгалж цахимаар хоорондоо дамжуулах нь хориотой байдаг .
2023-09-12
Болждээ ганц
2023-09-08
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-08