Хойд Солонгос тактикийн цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцыг далайд гаргалаа
2023-09-08

Анх удаа тактикийн цөмийн зэвсгээр зэвсэглэгдсэн шинэ шумбагч онгоцыг далайд гаргах ёслолын арга хэмжээнд БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун оролцжээ. Энэ үеэр тэрбээр Хойд Солонгос өөрт байгаа хүнд шумбагч онгоцуудыг шинэчилж, тактикийн цөмийн зэвсгээр зэвсэглэх төлөвлөгөөтэй байгаа хэмээн мэдэгдсэн байна.

 

Тактикийн цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцыг далайд гаргах ёслолын арга хэмжээ есдүгээр сарын есний өдөр тэмдэглэдэг, БНАСАУ-ын үүсэн байгуулагдсаны өдрийг угтан зохион байгуулагджээ. "Баатар Ки Гун Ок" нэртэй, 841 дугаартай онгоц одоо туршилтаар далайд хөвөх ажилд бэлтгэж байгаа гэнэ. 

 

Ёслолын арга хэмжээний үеэр мэдэгдэл хийхдээ Ким Жон Ун "цөмийн зэвсэг бол тэнгисийн цэргийн хүчний цэрэг техникийн хангамжийн чухал бүрэлдэхүүн" хэмээгээд флотын цөмийн зэвсгийг түргэвчилнэ гэж амласан байна. 

 

Түүнчлэн тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд  тактикийн цөмийн зэвсэгтэй шумбагч болон бусад хөлөг онгоц нийлүүлэх ажлыг түргэсгэхийг үүрэг болгожээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed
2023-09-08
За одоо удахгүй Орос, Хятад, Хойд Солонгос 3-ын хамтарсан усан флотын цэргийн хээрийн сургууль хийх байх даа.
2023-09-08