Месси ажил хаялт зарласан зочид буудлуудын ажилтнуудыг дэмжжээ
2023-09-07

Алдарт хөлбөмбөгчин Лионель Месси Санта-Моникад байх зочид буудалд өрөө захиалсан ч энэ буудалд буухгүй байхаар шийджээ. Энэ нь тус буудлын ажил хаялт зарласан ажилтнуудыг дэмжих зорилготой гэж CNN агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Санта-Моника дахь  Fairmont Miramar зочид буудлын ажилтнууд цалингаа нэмүүүлэхийг шаардан ажил хаялт зарлажээ. Шаардлага тавин эсэргүүцэл зарласан ажилтнуудыг зочид буудлын хамгаалагчид зодсон нь Мессигийн дургүйцлийг төрүүлжээ. Ингээд Месси болон түүний багийнхан буухаар төлөвлөж байсан өрөөний захиалгаа цуцалсан байна. 

 

Энэ шийдвэрийн хариуд зочид буудлын үйлдвэрчний эвлэл алдарт хөлбөмбөгчинд талархал илэрхийлжээ.

 

"Үйлчлэгч, тогооч, цэвэрлэгч, зөөгч нар аугаа Лионель Месси болон түүний багийн нөхдөд зочид буудлыг орхиж, ажил ахясан ажилтнуудыг дэмжсэнийх нь төлөө талархаж байна" хэмээн зочид буудлын үйлдвэрчний эвлэл мэдэгджээ.

 

Түүнчлэн АНУ-ын дээд лигийн мэргэжлийн хөлбөмбөгчдийг төлөөлдөг MLS "Интер Майами" багийн энэ шийдвэрийг ихээхэн үнэлж, ажил хаялт зарласан хүмүүсийг дэмжиж байгаад бахархаж байна хэмээн мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин