Өмнөд Солонгос жуулчдад хүслийн жагсаалтыг нь биелүүлж өгөхийг амлаж байна
2023-09-07

БНСУ "Солонгост зочлох жил-2023/2024" хөтөлбөр зарласантай холбоотойгоор жуулчдад нэгэн өвөрмөц хөтөлбөрт хамрагдахыг санал болгож байгаа гэнэ. Энэ талаар KBS мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 12-ны хооронд Өмнөд Солонгост ирсэн хүн бүрийн хүслийг хүлээн авч байгаа талын зардлаар биелүүлж өгөх гэнэ. Энэ хүсэл нь аялалтай холбоотой байх ёстой аж. Тухайлбал, дэлхийн хамгийн нэр хүнд бүхий кибер спортын багийнхантай тоглох, эсвэл К-рор бүжгийг алдартай студид заалгах зэрэ хүсэлт байж болох юм байна. 

 

Түүнчлэн Чосон эзэнт гүрний хаадын хамгийн дуртай ордон болох Чхандоккун ордноор аялах зэрэг хүсэлтүүд ч энэ хүслийн жагсаалтад багтсан бөгөөд хотоор аялах, сүм хийдээр зочлох, гоо сайхны хөнгөлөлт авах гээд нийт 30 хүсэлтийг жагсаалтад оруулжээ. 

 

Энэ хөтөлбөрт оролцохын тулд 2023 оны есдүгээр сарын нэгнээс 11 дүгээр сарын 12-ныг дуустал хугацаанд Өмнөд Солонгост газардах нислэгийн тийз захиалсан, хүслийн жагсаалтаас нэг хүслийг сонгож, өргөдлийн маягт бөглөсөн байх шаардлагатай юм байна. Өргөдлийг 11 дүгээр сарын тавны өдрийг хүртэл хүлээн авч, лхагва гараг бүрт хүслээ биелүүлэх азтныг тодруулах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин