Грект хар салхины улмаас гурван хүн амиа алджээ
2023-09-07

Саяхан гал түймэрт автаж ноцтой хохирол амссан Грект дахин байгалийн гамшиг нүүрлэжээ. Энэ талаар France24 суваг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Грект Даниэль хар салхины улмаас гурван хүн амиа алдаж, дөрвөн хүн сураггүй болжээ. Хар салхины дараа аадар бороо орж, байшин барилгууд усанд автан, Грекийн төв хэсгээрх дэд бүтэц эвдэрсэн байна. Цаг уурчдын мэдээлснээр, цаг уурын ажиглалт хийсэн түүхэн дэх хамгийн их хэмжээний тунадас энэ долоо хоногт оржээ. Тухайлбал Пелион бүсэд ганцхан өдөр орсон борооны хэмжээ Лондонд бүтэн жилийн турш буудаг тунадасын хэмжээтэй дүйхүйц байгаа гэнэ. 

 

Байгалийн гамшгийн улмаас ихээхэн хохирол амссан тул гамшгийн хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, Грекийн гамшигт автсан бүсүүдэд 158 техник, шуурхай тусламжийн олон зуун бригад ажиллаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин