Мьянмарын төрийн зөвлөх асан Аун Сан Су Жиг гэрийн хорионоос шорон руу шилжүүлжээ. Энэ талаар The Irrawaddy мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Аун Сан Су Жигийн биеийн байдал муудсан, шүд нь өвдсөний улмаас хоол идэж чадахгүй байгаа гэнэ. Түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн гэж Мьянмарын эрх баригчид мэдэгджээ.
Аун Сан Су Жиг долдугаар сард шоронгоос гаргаж, гэрийн хорионд орсон аж. Наймдугаар сарын нэгний өдөр шүүх шийдвэр гарган, түүнд холбогдох таван хэрэгт өршөөл үзүүлснээр нийт ялаас нь зургаан жил хасагдсан байна. Одоо Аун Сан Су Жи 27 жил хоригдох ёстой аж. Өдгөө 78 настай түүнд оноосон хэргүүдээс 14-ийг давж заалдаж болох гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |