Хятадын нэрт жүжигчин Чоу Юньфат Азийн кино урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийнхээ төлөө шагнал хүртжээ. Энэ талаар KBS мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Бусан дахь Олон улсын кино наадмын кино академичид Хонконгийн жүжигчин Чоу Юньфатыг "Оны шилдэг кино урлагийн зүтгэлтэн" хэмээн нэрлэжээ. Энэ шагналыг Азийн кино урлаг, соёлын хөгжилд хосгүй хувь нэмэр оруулсан мэргэжилтэн эсвэл байгууллагад олгодог юм. Өдгөө 68 настай Чоу Юньфат Хонконгийн тулаант киног олон улсын түвшинд гаргахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж наадмын зохион байгуулагчид үзжээ. Тэрбээр "Алтан цэцгийн хараал", "А-Лонгийн тухай", "Тоглоомын хаан" зэрэг зуу гаруй кинонд тоглосон юм.
Энд дуулгахад, Бусаны олон улсын кино наадмыг "Азийн Канн" хэмээн нэрлэх нь бий. Энэ наадам 10 дугаар сарын дөрөвний өдөр Өмнөд Солонгосын Бусан хотод эхэлнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |