Перуд археологийн малтлага хийх үеэр занданшуулсан шарил олжээ. Археологийн малтлагаар олдсон занданшуулсан шарил 1000 жилийн настай гэж археологичид үзэж байгаа талаар МИР24 мэдээлсэн байна.
Перугийн нийслэлээс олдсон, 1000 жилийн настай занданшуулсан шарилын хажууд шавар сав суулга, нэхмэл эдлэл болон ахуйн бусад хэрэгслүүд байсан гэнэ. Занданшуулсан хүний үс, эрүү хэсэг сайтар хадгалагдан үлдсэн байжээ. Энэ хүн инкүүд хараахан ирээгүй байх үед энэ газар нутагт амьдарч байсан гэж шинжээчид таамаглаж байгаа аж.
Перуд өмнө нь 800-1200 жилийн өмнө амьдарч байсан өсвөр настны занданшуулсан шарил, 3000 орчим жилийн настай занданшуулсан шарил гээд эртний булш хэдэнтээ олдож байсан юм. Тиймээс хотын ойр орчимд шинжлэх ухаан, түүхийн хосгүй үнэт зүйлс байж болзошгүй гэж эрдэмтэд үздэг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |