БНХАУ-ын эрдэмтэд салбарт нь хамааралгүй сэдвээр олны өмнө үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болжээ
2023-09-07

Хятадын Шинжлэх ухааны академи гишүүд нь баримтлах ёстой журмыг шинэчлэн гаргажээ. Энэ журамд үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой заалт багтсан гэж SCMP сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, журамд зааснаар ШУА-ийн гишүүд өөрсдийнх нь судладаг салбарт хамааралгүй сэдвээр олон нийтийн өмнө санаа бодлоо эрхлэхийг хоригложээ. Түүнчлэн мэргэжлийн салбартай нь холбоогүй зөвлөгөөн, үнэлгээ өгөх ажилд оролцохыг ч хориглосон байна. Үүний зэрэгцээ эрдэмтэд дээдсийн хүрээллийн ажил хэрэгч оройн зоог, академич цол олгодог академик бус байгууллага байгуулахад оролцох эрхгүй болжээ. Мөн эрдмийн зэрэг цолоо ашиг хонжоо олохыг хориглосон байна. 

 

Хятадын Шинжлэх ухааны академи сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа журмаа өөрчилж байгаа нь энэ юм. Хятадад академич цол нь эрдмийн хамгийн дээд зэрэг цол. Энэ улсын ШУА нь дэлхийд томоохонд тооцогддог судалгааны байгууллага бөгөөд ШУА-ийн бүрэлдэхүүнд 100 хүрээлэн, гурван их сургууль, 69 мянган ажилтан, 79 мянган аспирант багтдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хүннү:
яг зөв. Бидний хөгжихгүй байгаа гол алдаа нь энэ. Нэг л олон эрдэмтэн, тэд юу ч бүтээж үзээгүй, улс орны хөгжлийг хойш чангаадаг.
2023-09-07
хүннү:
Энэ зөв шүү. Манайхан ч гэсэн бодох л ёстой. Өөрийнхөө салбарыг өөд нь татахгүй байж хүний салбарт хошуу дүрдэг хүмүүсийг хязгаарлах ёстой.
2023-09-07
Мөнх:
Хятадууд л зөв шийдвэр гаргаад бдаг шүү. Манайд үүнийг шууд хуулбарлах хэрэгтэй. Манайхан эрдэмтэн л гэвэл бүх зүйлийг мэддэг юм шиг аягладаг.
2023-09-07
хүннү:
яг зөв. Бидний хөгжихгүй байгаа гол алдаа нь энэ. Нэг л олон эрдэмтэн, тэд юу ч бүтээж үзээгүй, улс орны хөгжлийг хойш чангаадаг.