АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй уулзах хүсэлтэй байгаа гэнэ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын туслах Жейк Салливан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
"Одоогоор ямар ч уулзалт төлөвлөгдөөгүй. Гэхдээ өнгөрсөн онд Бали арал дээр G20-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй хийсэн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүсэж байгаагаа Ерөнхийлөгч хэлсэн. Ойрын саруудад уулзах хүсэлтэй байгаа" хэмээн Салливан мээдгджээ.
Салливан хоёр улсын төрийн тэргүүн хэзээ уулзаж магадгүй талаарх асуултад хариулаагүй байна. Хамгийн сүүлд Байден, Ши Жинпинь нар 2022 онд Индонезид болсон G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан. Харин энэ удаагийн G20-ийн дээд хэмжээний уулзалтад Ши Жинпинь очихгүй, түүнийг Төрийн зөвлөлийн ерөнхий сайд ли Цян орлох юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |