Будаач будаач гэхээр сахлаа хүртэл будав гэгчээр нийтийн орон сууцнуудын орцны хаалга солих ажилд төр оролцож эхэллээ. Уг нь бүх орон сууц өөрсдийн сууц өмчлөгчдийн холбоотой.
Тухайн орон сууцанд амьдарч байгаа айл өрхүүд орцны хаалгаа солих эсэх нь өөрсдийнх нь шийдэх ажил. Төр орон сууцнуудын гадна пасадыг засварладаг байсан нь багадаад айлын хаалга солиход хүртэл хөрөнгө зараад эхэлжээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг даргын тамгын газраас 6,9 дүгээр Орон сууцны орцны хаалга шинэчлэн засварлахаар тендер зарласан байна.
Энэхүү ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн 179 сая төгрөгөөр хийхээр төлөвлөжээ. ОНХС-ийн хөрөнгийг зөвхөн иргэдийн санал авч, баталгаажсан хөрөнгө оруулалтуудад зарцуулах учиртай. Зөвхөн нийтийн эрх ашигт нийцсэн бүтээн байгуулалтуудад, иргэдийн саналаар зарцуулах хөрөнгө юм. Гэтэл аймаг сумдын удирдлагууд энэ хөрөнгийг ард иргэдээс оноо авах хэрэгсэл болгон ашигласаар байна.
Уншиж байна |