Монголыг зорих орос жуулчдын тоо 70 хувиар нэмэгджээ
2023-09-07

2023 оны зун Монголыг зорьсон орос жуулчдын тоо 1,7 дахин нэмэгдсэн гэж ОХУ-ын Холбооны гаалийн алба Телеграм сувагтаа мэдээлжээ. 

 

"2023 оны тавдугаар сараас хойш Монголтой залгаа хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 146 мянган зорчигч нэвтэрчээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 70 хувиар нэмэгдсэн үзүүлэлт" гэж Оросын Холбооны гаалийн алба мэдээлсэн байна. 

 

Мэдээлэлд онцолсноор, энэ зун Сибирийн гаалийн ажилтнууд хоёр чиглэлд өдөрт дунджаар 1,5 мянган машинд үзлэг шалгалт хийж нэвтрүүлжээ. Баасан гараг болон амралтын өдрүүдэд зорчигчдын тоо эрс нэмэгдэж, өдөрт 2,4 мянга хүртэлх тооны хүн нэвтэрч байгаа гэнэ.

 

"2023 онд тээврийн болон зорчигчийн урсгал хамгийн их байсан үе нь долдугаар сар. Түүнчлэн Монголд уламжлалт үзэсгэлэн худалдаа, аялал жуулчлалын наадмууд болсон наймдугаар сарын дунд үеэр жуулчдын урсгал нэмэгдсэн" хэмээн Холбооны гаалийн алба мэдээлсэн байна.

 

Оросын талаас жуулчны урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор амралтын өдрүүдэд нэмэлт хүч гарган ажиллаж, цагийн хуваарийг уртасгасан хэмээн мэдээлэлд өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнх:
Тэгээд хэнийг жуулчилж ир гээд бгаа юм бэ. Хятадуудын болохоор муу хятад гэнэ. Оросууд гудамжинд хоноод, цувдай чанаж идээд бгаа юм уу.
2023-09-08
Оросуудын жуулчлал гэж юү байхавдаа зах дээрээс баахан цувдаа худалдаж авч хээр гарч чанаж идээд хэсэгтээ л цатгалан яваа биз Орост мах магнаг
2023-09-08
Juulchid gej dee.
2023-09-08
Үхсэн ац тэд нарын жуулчин гэж юу байдаг юм гуйлагчингууд.дүрвэгчид
2023-09-07
Миний охин
2023-09-07
Жуулчнаа ч хат даа. Дайнд дайчлагдахаас зугтаж яваа нь ихэнх нь. Буруу ч биш л дээ
2023-09-07
Дэлхийн Изгой болчихсон болохоор муу нэртэй, тоож ирдэггүй монголд ирэх болоо юу. Зарим нь дайнаас зугтагсад, ойлгомжтой
2023-09-07
бүгд:
ЯМАР БАЛУУНЫ НЬ ЖУУЛЧИН АБХАЬЭЭ ДАЙНААС ТҮР ДҮРВЭГСЭД Л БАЙГАА ШҮҮДЭЭ
2023-09-07
Өмхий ивануудыг бүү оруул тэд сайн зүйл хийхгүй.Сибир тэр чигээрээ ДОХ өвчин их тархсан.
2023-09-07