Улсын арслан М.Бадарч осолд орж ГССҮТ-д эмчлүүлж байна.
Энэ талаар цагдаа байгууллагаас "Өнөөдөр өглөөний 07 цаг 41 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ны хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлд иргэн “Б” нь улсын дугааргүй UTV маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн" хэмээн мэдэгдлээ
Уг мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар шалгаж байна.
Түүний жолоодож явсан машин
Уншиж байна |