БНХАУ есдүгээр сарын тавны өдөр тэнгисээс дөрвөн хиймэл дагуул хөөргөжээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Шар тэнгис дэх тэнгисийн тавцангаас Ceres-1 пуужин тээвэрлэгчийг есдүгээр сарын тавны өдөр амжилттай хөөргөжээ. Энэ пуужин тээвэрлэгч Шаньдун мужийн Хайян хотын орчмоос хөөрч, арилжааны дөрвөн хиймэл дагуулыг тойрог замд хүргэжээ.
Тэнгисийн тавцангаас пуужин хөөргөх нь хэмнэлттэйн дээр пуужингаас салах шатнууд нь суурин газруудад унах эрсдэлгүй тэнгист унахаараа давуу талтай байдаг аж. Есдүгээр сарын тавны өдөр хиймэл дагуулууд хөөргөсөн нь Хятадад хувийн компанийн хиймэл дагуулыг хөөргөсөн анхны тохиолдол болсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |