ОХУ Украинд дайн өдүүлсэн цагаас хойш анх удаа Армени улс Украин руу хүмүүнлэгийн тусламж илгээжээ. Энэ талаарх мэдээллийг Украины Корреспондент сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш Армени Украин руу хүмүүнлэгийн болон цэргийн тусламж илгээж байгаагүй аж. Армени Украинд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн үнийн дүн болон тусламжид багтаж байгаа эд зүйлсийн талаарх мэдээлэл гараагүй байна.
Арменийн Гадаад хэргийн яам энэ мэдээлэлтэй холбоотой тайлбар өгөөгүй, ойрын үед тусламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Арменийн тал өгнө гэж эх сурвалж мэдээлжээ.
Армени улс ОХУ, Украины дайнд төвийг сахисан байр суурь баримталдаг. Гэхдээ ОХУ дэлхийн улс орнуудын тавьсан хориг арга хэмжээнээс зайлсхийхэд Армени туслахгүй гэж албан ёсоор мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |