Украины нийслэл Киев хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений онгоц газарджээ. Энэ талаарх мэдээллийг Украины хэвлэлүүд дамжуулсан байна.
"Украины үнэн" сонины мэдээлснээр, есдүгээр сарын зургааны өглөө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Киевт хүрэлцэн очжээ. Тэрбээр энэ улсад ажлын айлчлал хийх юм байна.
Айлчлалын хөтөлбөр болон талуудын хэлэлцэх асуудлын талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй. АНУ энэ сард Абрамс танкийг Украинд нийлүүлэх төлөвлөгөөтэйн дээр Украин руу шавхагдсан урантай сум нийлүүлэхээр зэхэж байгаа юм. Эдгээр болон бусад асуудлууд Блинкений айлчлалын үеэр яригдаж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |