Халзан бүргэдэй ордод хамаарах хоёр тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ
2023-09-06

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Халзан бүргэдэй ордын үйл ажиллагааны тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

 

 

Энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Ховд аймгийн Мянгат сумын нутаг дэвсгэрт орших Халзан бүргэдэй ордод хамаарах хоёр тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжийн дагуу цуцалж, орон нутгийн ард иргэдийн саналыг харгалзан шийдвэрлэхийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа. Халзан бүргэдэй орд дээрх хоёр тусгай зөвшөөрлийг Монголиан Нейшнл Рийр Ийрт ХХК эзэмшдэг.  Монголиан Нейшнл Рийр Ийрт компанийн 100 хувийн хувьцааг Худалдаа хөгжлийн банк эзэмшиж байна. Анх лиценз олгогдсон хугацаа 2001, 2004 он байна. Улсын бүртгэлд газрын ховор элемент гэсэн ангилалаар бүртгүүлсэн. 268 сая тонн хүдэртэй томоохон хэмжээний орд газар. УУХҮЯ-аас 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр дотоод хяналт шалгалт явуулаад энэ уурхайн үйл ажиллагаа түр зогсоох тухай улсын байцаагчийн акт гарсан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, Цөмийн энергийн хуулийн дагуу ашигт малтмал цацраг идэвхт ашигт малтмал хайх үйл ажиллагааг эхлүүлэхдээ улсын байцаагчийн зөвшөөрөл аваагүй, хайгуулын үйл ажиллагаанд шаардагдах усыг Ховд голоос зөөврөөр ашиглахаар аймгийн байгаль орчны газраар дүгнэлт гаргуулж гэрээ байгуулсан боловч талбай дээр гүний ус ашигласан байх магадлалтай, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газар ашиглах гэрээ байгуулаагүй, орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй байх магадлалтай гэх мэт зөрчлүүдтэй байсан ч үйл ажиллагаа нь үргэлжилж байсан байсан учраас өнөөдрийн Засгийн газрын тогтоол гарлаа" гэлээ. 

 

Үүний дараа Ж.Ганбаатар сайд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

 

-2001 онд тусгай зөвшөөрлийг хэрхэн олгосон байдаг вэ? 

 

-Тухайн үед өргөдлөөр авдаг байсан. Тэр дагуу л авсан байх. Одоо бол сонгон шалгаруулалтаар авч байгаа. 

 

-Газрын ховор элементтэй холбоотой Засгийн газрын бодлогыг тодорхой болгох асуудлыг Ашигт малтмалын хуульд оруулах уу? 

 

-Газрын ховор элементтэй холбоотой улсуудаас туршлага судалж байна. АНУ, БНХАУ-тай гэрээ байгуулан ажиллаж байна. БНСУ-ын тусламжаар судалгааны төв байгуулж байгаа. Судалгааны төв 26 онд ашиглалтад орох байх. Энэ талын технологи маш их нууцлалтай. 

 

-Иргэдийн саналыг харгалзах хугацааг заах уу? 

 

-Ямар ч байсан үйл ажиллагааг нь зогсооно. Цаашид үргэлжлүүлэх эсэх талаар иргэдийн саналыг авч Засгийн газарт танилцуулна. 

 

-Өнгөрсөн хугацаанд ямар үйл ажиллагаа явуулж байсан бэ? 

 

-Зөвхөн хайгуулийн үйл ажиллагаа явуулж байсан. Иргэдэд олборлолт явуулж байгаа мэт ойлголт түрүүлсэн байх магадлалтай. Энэ бол зөвхөн тухайн ордын хувьд ярьж байгаа асуудал. Газрын ховор элементийн нийтэд нь хамруулаагүй. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ganbaatar uuruu businessman, tegeed turd said xiigeed xuviin kompaniig shalgaad businessd ni xaldaad baixaar ogt zoximjgui baina.
2023-09-07
US mongolchuudtai xamtarna gedeg yu l bol.
2023-09-07
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-09-06
Hudlaa medeelel bichijee boli, busad medeenii siteesaa yadaj huulaad bich tsutsalna gesen ug useg alga
2023-09-06