Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Мэдээллийн эхэнд “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум 933 тэрбумд хүрлээ. Энэ төгрөгийн ханш тогтвортой байх нөхцлийг баталгаажуулж өгч байна. 2023 онд эдийн засгийн бодлогыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэх зорилго тавьсан. Эхний 8 сарын байдлаар Монгол Улсаас гарч байгаа нүүрсний хэмжээ 16 сая доллараар нэмэгдсэн, зэсийн баяжмалын экспорт 1 сая 22 мянган тоннд хүрч өссөн нь төлбөрийн бланс эерэг гарахад голлох нөлөө үзүүлсэн. Мөн зэсийг биржээр борлуулах үүрэг чиглэл өгсөн" гэлээ.
Мөн тэрбээр "Жижиг Тавантолгой буюу орон нутгийн Тавантолгой компанийн шинэ удирдлага нүүрсээ биржээр бус шууд гэрээгээр зарж эхэлсэн. Иймээс зөвхөн биржээр бүртгэгдсэн бараа бүтээгдэхүүнийг хилээр гаргах үүргийг гааль татварын холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон. Шууд гэрээгээр нүүрс зарж байгааг таслан зогсооно" гэсэн мэдээлэл өглөө.
Уншиж байна |