Латвид орос хэл дээр хэвлэгдсэн ном хэвлэлийг устгаж эхэлжээ
2023-09-06

Латвийн эрх баригчид орос хэл дээрх ном хэвлэлийг устгаж эхэлжээ. Энэ талаар "Россия сегодня" медиагруппийн тусгай сурвалжлагч Телеграм сувагтаа мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Латвийн Боловсролын яам бүх сургалтыг латви хэл дээр явуулдаг болох шийдвэрийн хүрээнд хуучин Орос сургуулиудын номын санд хадгалагдаж байгаа орос хэл дээр хэвлэгдсэн номыг устгахыг тушаажээ. УлмаарПушкин, Чехов, Бунин, Толстой, Тургенев зэрэг Оросын сонгодог уран зохиолын төлөөлөгчдийн ном төдийгүй Стивенсон, Майн Рид, Скотт зэрэг алдарт зохиолчдын орос хэл дээр хэвлэгдсэн бүтээлүүдийг ч устгахаар болсон байна. 

 

Өмнө нь орос хэл ашиглахыг хориглох ажлын хүрээнд сонгуулийн өмнөх сурталчилгааны ажлын тухай төслийг батлаж байлаа. Энэ төсөлд зааснаар, сонгуулийн өмнөх сурталчилгааны ажилд гагцхүү латви хэлийг ашиглах ёстой аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mash zuitei
2023-09-06