Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 23 асуудал хэлэлцэхээр товлосон. Тэгвэл өнөөдрийн хуралдааны эхэнд ЦЕГ-ын Ж.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Харин түүний оронд Эрүүгийн цагдаагийн даргыг албыг сүүлийн гурван жил дарааллан хашиж буй Т.Сүхболдыг томилсон байна. Үүнээс өмнө ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны ЭЗГХТГ-ын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргааар ажиллаж байсан юм.
Ж.Болдын хувьд өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм.
Уншиж байна |