Smash Mouth хамтлагийг үндэслэгч, энэ хамтлагийн гоцлол дуучин байсан Стивен Харвелл 56 насандаа таалал төгсчээ. Энэ талаар түүний менежер мэдээлснийг Нью-Йорк Таймс сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, элэгний дутагдлаас үүдэлтэй хүндрэлийн улмаас Стивен Харвелл хөнгөвчлөх эмчилгээний эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд тэндээ нас баржээ.
"Стивийн хоолой бол нэгэн үеийнхний дунд хамгийн танил болсон хоолой. Тэр шүтэн бишрэгчдээ хайрлаж, дуулах дуртай байсан. Стив Харвелл бол жинхэнэ америк авьяас байлаа. Тэнгэрт ёслолын буудлага шиг цацарсан хосгүй дүр байсан юм. Тэр бүрэн дүүрэн амьдралаар амьдарсан. Шатахын өмнө оддын дунд дүрэлз!" хэмээн Стивийн менежер Хейс өгүүлжээ.
Smash Mouth хамтлагийг Стив Харвелл, Грег, Камп болон Пол де Лисл нар 1994 онд Калифорнид үүсгэн байгуулсан юм. Энэ хамтлагийн I’m a Believer болон All Star гэсэн хоёр дуу нь Шрек киноны дуу болсон. Харвелл 2021 онд хамтлагаасаа гарсан бөгөөд түүнийг гарах хүртэл энэ хамтлаг 10 сая гаруй цомог борлуулсан байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |