Х.Болорчулуун сайдын удирдсан яамны орлого, зарлага НУУЦ байна
2023-09-05

Төрийн бүх аж ахуйн нэгж байгууллага ШИЛЭН ДАНС хөтлөх үүрэг хүлээдэг. Энэ үйл ажиллагаа Шилэн дансны хуулиар зохицуулагддаг. 

 

 

Гэтэл томоохон яам агентлагууд Шилэн дансаа цаг хугацаанд нь хөтлөхгүй, татварын мөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаагаа тайлагнадаггүй байдал газар авч байна. Тухайлбал, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам өнгөрсөн зургаадугаар сараас хойш Шилэн дансаа хөтлөлгүй, хууль зөрчиж, яамны орлого зарлагаа "нуусаар" байна. Хамгийн сүүлд буюу зургаадугаар сард Сангийн яамнаас 700 гаруй сая төгрөгийн санхүүжилтыг тус яам руу шилжүүлжээ. Үүнээс 200 гаруй сая төгрөгийг захиран зарцуулснаа мэдээлжээ. 

 

Үүнээс хойш гурван сарын хугацаанд Х.Болорчулуун төсвийн захирагчтай ХХААХҮЯ иргэдийн татварын мөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаарх мэдээлэл нь нууц хэвээр байгааг Шилэн дансны хууль мөрдүүлэх ёстой холбогдох байгууллагууд анхааралтай авах биз. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ мэдрэл гацааг зайлуулаач ээ! Болорчулуунд МАН ямар өртэй юм бээ? Сайд хийх хүн мөн үү?
2023-09-06
энэ улаан хацралсан дуракыг зайлуул
2023-09-06
Илэрхий ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг сайдаар томилж л байдаг, ай хөөрхий данх аа гэж.
2023-09-05
саадыг буулгаад жорллонгоор ажиллуул
2023-09-05
Чааваас, ийм ч сайд байх гэж??!!
2023-09-05