Энэтхэгийн хойд хэсэгт дуу цахилгаантай аадар бороо орж, аянганд цохиулсны улмаас олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар India Times сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн бямба гарагт Одиша мужид аянганд цохиулсны улмаас 12 хүн амиа алдаж, 14 хүн бэртэж гэмтжээ. Энэ мужийн нутаг дэвсгэр дээр хоёрхон цагийн туршид 61 мянган удаа цахилгаан цахисныг мэргэжилтнүүд бүртгэж авсан аж.
Ойрын өдрүүдэд ч цаг агаар эрс муудаж, аадар бороо орохыг цаг уурчид сэрэмжлүүлж байна. Цаг агаарын энэхүү таагүй үзэгдэл Бенгалын буланд үүссэн хүчтэй циклонтой холбоотой аж. Өнгөрсөн жил Энэтхэгт аянганд цохиулсны улмаас 1000 орчим хүн амиа алдсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |