ОХУ тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийх саналыг Хятад, Хойд Солонгост тавьжээ
2023-09-05

ОХУ Хятад, Хойд Солонгостой хамтран тэнгисийн цэргийн сургуулилалт хийх эрмэлзэлтэй байгаа гэнэ. Энэ талаар Өмнөд Солонгосын тагнуулын албанаас иш татан Ёнхап агентлаг мэдээлжээ. 

 

Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Хятадтай хамтран гурван талт тэнгисийн цэргийн сургуулилалт хийх саналыг Ким Жон Унд тавьсан гэж Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны захирал Ким Ке Хен мэдэгдсэн байна. Мөн энэ нь наймдугаар сарын 21-31-ний хооронд явагдсан Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан сургуулилалтын хариу болох аж. 

 

Энд дуулгахад, долдугаар сарын сүүлээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу долдугаар сарын 25-ны өдөр Пхеньянд айлчилсан юм. Түүний энэ айлчлал нь стратегийн зорилготой, Кимийн дэглэмийн хувьд цөмийн гүрэн, НҮБ-ын гишүүн орнуудын зүгээс улс төрийн дэмжлэг хэрэгтэй бол ОХУ-ын хувьд зэр зэвсэг нийлүүлэх орон олох нь чухал гэж шинжээчид үзэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-09-05