Ромын пап олныг бухимдуулсан үгээ тайлбарлав
2023-09-05

Ромын пап Францис есдүгээр сарын нэгнээс дөрөвний өдрүүдэд Монгол Улсад айлчилсан. Тэрбээр энэ айлчлал хийхээс өмнөхөн Оросын католик сүсэгтнүүдэд хандан үг хэлэхдээ "Аугаа Орос орон" хэмээн хэлсэн нь олны дургүйцлийг төрүүлж, Ромын папыг Украины дайныг дахин дэмжиж байна хэмээн буруутгасан юм.

Польшийн Wprost сэтгүүл Ромын папыг элэглэн зуржээ

Аугаа Орос улс гэж хэлснийхээ төлөө дэлхий дахинаа шүүмжлэлийн бай болж, Польшийн сэтгүүлийн нүүрэн дээр Z үсэг бүхий танктай явж байгаагаар шог зургаар дүрслэгдсэн Ромын пап олныг бухимдуулсан үгээ тайлбарлажээ.

 

Тэрбээр "Аугаа Орос улс" гээдг нь түүхэн уламжлал, баялаг соёлын талаар хэлсэн үг, соёлын өв империалист байх боломжгүй гэж онцолсон байна.

 

"Би Оросыг газарзүйнх нь хувьд биш харин соёлын өвтэй нь холбоотойгоор хэлсэн. Намайг сургуульд байхад зааж байсан I Петр, II Екатеринагийн тухай бодол санаанд минь буусан. Энэ өв соёлыг хүлээн авахыг би уриалсан" хэмээн Ромын пап Монголоос Ватикан буцах замдаа онгоцонд хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

 

Мөн Оросын соёл баялаг, сайхан түүхтэй гэдгийг онцолсон байна. 

 

"Уран зохиол, хөгжмийн талаар санахад л болно, Достоевскийг л аваад үз. Энэ бүхэн нь хүмүүнлэгийн ёсыг илэрхийлж байна. Тиймээс л би өв соёлын талаар ярьсан" хэмээн Ромын пап Францис мэдэгджээ. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 25-ны өдөр Ромын пап Францис Бүх Оросын католик залуусын уулзалтын оролцогчидтой цахимаар холбогдон уулзах үеэрээ "Та нар аугаа Орос орны хойч үе, аугаа орон, түүний түүх, соёлын гэгээн, аугаа зүтгэлтнүүдийн хойч үе гэдгээ маратж болохгүй. Та бүхэн аугаа Орос орны залгамжлагчид, тиймээс орос хүн байж чадаж байгаад тань баярлалаа. Энэ өв соёлоо хадгалж, хамгаалж яваарай, баярлалаа" хэмээсэн юм. Мөн тэрбээр энэ үгэндээ I Петр болон II Екатеринаг ч дурдаж байв.

 

Үүний дараа олон улсад шуугиан дэгдэж, Украины Гадаад хэргийн яам Ромын папыг империалист суртал ухуулгыг дахин сэргээж байгаад буруутгасан. Түүнчлэн Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк Ромын папыг "Оросын суртал ухуулгын арга хэрэгсэл" хэмээн нэрлэсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросын ард түмнийг л хайрласан үг хэлжээ Үнэн ш дээ Путин түүний дагалдагсад дарагуйлагч нар ичгүүргүй дэлхийд хэдэн зуун жил мартхааргүй дайн зарлаж тэнэгтлээ Оросын ард түмнийг л үеийн үед зүхэх болно Бид ч зүхнэ Европ Латин Америк бүгд л үзэн ядна 21- р зуунд дайн хийх утгагүй гэдгийг дэлхий оылгоод бга яана даа Аугаа Оросын ард түмэн
2023-09-07
Тийм ээ эх орноо бүгдийг хамгаалах гэж хөдөлсөн нь үнэн дээ
2023-09-07
Харин энэ өвгөн чинь нөгөө далай ламаас илүү ач холбодолтой зүйл хэлчихдэг өвгөн байна ш д. Нэг их тоодоггүй байсан чинь харин ч гайгүй өвгөн байна.
2023-09-07
Ухаантай мэдлэг боловсролтой хүн. Мэдлэг боловсролтой байх ямар чухлыг монголчууд хэзээ ойлгох бол. Бурхан минь
2023-09-07
Зочин:
Тиймээ, яг үнэий нь хэллээ
2023-09-07
Ухаантай үнэн зөвийг хэлдэг гүн бат мэдлэгтэй хүн байна.Одоо хүн төрөлхтөнд ийм чанар маш их дутагдаж байна даа.
2023-09-06
Зочин:
Үг гуйвуулах сүйтгэх үйлэнд БАРУУНЫХАН амташсан ,,,!
2023-09-06
Зочин:
БАРУУНЫХАН мушгин гуйвуулж харлуулах , өдөх , талдаа мөн ч агуу агуу
2023-09-06
Зочин:
Үг гуйвуулах сүйтгэх үйлэнд БАРУУНЫХАН амташсан ,,,!
оросын ард түмний өв соёл ажилсаг хөдөлмөрч бүтээлийг нь сайн сайхныг нь хэлсэн байх .америк т ч гэсэн европ ч аугаа сайн сайхан зүйл маш их бий
2023-09-06
Зочин:
Аугаа ардичлалийг дэмжигч европийн холбоо , амеркан нэршилүүд аугаа оросыг чинь задлан бутаргаж ,соёл ,утаг уран зохиол , хэл яриаг нь , түүх дурсаглыг нь устгахын тулд укриан гэх цэргийн полигон дээр зеленский нэртэй эргүү бандийг өмнөө барин славян үндэстэнг хооронд нь юу л болгож байна даа . Пүтин бол энэ бүгдээ хамгаалах гэж зэвсэг хөдлөгсөн хүн . Энэ дайн анх баруун гэх хэсэг бүлэг , америктай нийлж эдийн засагын хоригоос л эхэлсэн дээ
2023-09-06
Тийм ээ эх орноо бүгдийг хамгаалах гэж хөдөлсөн нь үнэн дээ
Зочин:
Тиймээ, яг үнэий нь хэллээ
Зочин:
Үнэнийг хэлсэн хүнд хүн өштэй л гэдэг юм даа.
2023-09-06
J.Erka:
Ухамсартай,оюун ухааны дээд түвшний хүн гэдгээ Ромын Пап дэлхийд баталлаа.Бүх дэлхийнхэны эв эеийг бодож Оросын ард түмний өв соёл,түүхийг сануулж хэлжээ. Түүний юу нь буруу байгаам ?
2023-09-06
Зочин:
Үнэн үнэн.Аугаа Орос гэдэгт хэн ч маргахгүй
2023-09-06
Балт:
Яг үнэнииг л хэлж Утга зохиол урлаг Оросын ард түмнии давтагдашгүй соёлыг хүн төрлөхтөн магтан дуулсаар л бна. ПАП үнэнииг хэлж. Хөхөл полякууд Аугаа Оросыг өдөж дайн хиихээрээ нэг болсон, манарч унатлаа шанаа авч, ялагдлын аль мууг үзхээрээ нэг болсон.
2023-09-06
Зочин:
Үнэн үнэн.Аугаа Орос гэдэгт хэн ч маргахгүй
Зочин:
Аливаа улс төрийн зүтгэлтэн, нэр алдартай хүмүүсийн хэлсэн үгэн дотроос хайж байгаад нэг хэсгийг тасдаж аваад ерөнхий логикийг нь мэдэж ыайгаа ч зориуд эргүүлээд өөрийг нь муулдаг явдал манайд төдийгүй, бусад улс орнуудад ч байдаг юм байна. Энэ бол санаатайгаар тэр хүнийг харлуулах оролдлого юм.
2023-09-05
маш ухаалаг мэдрэмжтэй хүн байна лээ
2023-09-05
аугаа оросыг чинь монгол хүн бүрэлдүүлж нэгтгэж хөгжүүлж өгөөд явсан.
2023-09-05
Зочин:
Оросын үнэн алдартны шашныг өөртөө татаж улмаар оросын иргэдийг өөрийн нөлөөллийн бүсэд оруулах гэсэн нэгэн ядмагхан л арга юм даа! Үүнээс өөр арай ухаалаг арга олдоогүй л юм байх даа? Саяхан манайд ирээд баахан магтаад л байсан. Бодууштай л юм даа!
2023-09-05
Мундаг хүн юм даа. Хэдэн мянган жилийн түүхтэй улсуудыг агуу л гэж хэлнэ биздээ. Улс орнуудыг түүх соёлыг маш их дээдэлж хүндэлдэг нь эндээс харагдана.
2023-09-05