ОХУ-ын Камчатка мужид камиказе дрон үйлдвэрлэж эхэлжээ. Энэ талаар тус мужийн захирагч Владимир Солодов Телеграм хуудсандаа бичсэн байна.
"Камчаткад камиказе дрон үйлдвэрлэх ажил эхэллээ. Эдгээрийг цэргийн тусгай ажиллагаа явуулж буй бүсэд байгаа дайчдад илгээнэ. Эхний ээлжийн 80 дрон бэлэн болсон" хэмээн Солодов бичжээ. Түүнчлэн Камчатка муж дрон үйлдвэрлээд зогсохгүй энэ мужид байрлаж байгаа Оросын цэргүүдийг дрон ажиллуулж сургах бэлтгэл ажлыг ч хариуцна хэмээсэн байна.
Энд дуулгахад, ОХУ, Иран камиказе дроны үйлдвэрийг нутагшуулах хэлэлцээ хийсэн талаарх мэдээлэл наймдугаар сарын дундуур гарч байв. Ирантай хийсэн энэ хэлэлцээрийн өртөг 151 тэрбум рубль буюу өнөөдрийн ханшаар хоёр тэрбум гаруй доллар болж байгаа аж. Үйлдвэрлэлийн төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатанд 2023 оны нэгдүгээр сарын хоёрноос зургадугаар сарын 30-ныг дуустал Иран улс 600 дроныг задлан нийлүүлж, эдгээрийг Алабугад угсрах гэнэ. Хоёр дахь шатанд Ираны нийлүүлсэн хөдөлгүүр, электроникт тохирох корпусыг үйлдвэрлэх хэсэг байгуулахаар төлөвлөжээ. 2023 оны сүүл хүртэл үргэлжлэх энэ шатанд 1332 дрон угсрахаар төлөвлөсөн байна. Цаашлаад, төслийн гурав дахь шатанд 2025 оны долдугаар сарын 30 гэхэд 4000 гаруй дрон үйлдвэрлэж, Оросын цэргийнхэнд нийлүүлэхээр төлөвлөжээ.
Уншиж байна |