Япон улс 2011 онд "Фукушима-1" атомын цахилгаан станц дээр осол болох үеэр реакторуудыг хөргөхөд ашигласан усыг нөөцөлж байгаад цэвэршүүлэн тэнгист асгаж эхэлсэн. Энэ алхмыг хөрш орнууд ихээхэн буруушааж, БНХАУ атомын цахилгаан станцын усыг асгасан тэнгис орчмын бүс нутгаас далайн бүтээгдэхүүн авахыг хориглосон юм.
Энэ нь нутгийн загасчдад ихээхэн хохирол учруулж байгаа бөгөөд Японы далайн бүтээгдэхүүнд хориг тавьсан улс орнуудын шийдвэрээс үүдэх хохирлыг бууруулах үүднээс Японы эрх баригчид загасчдад тэтгэмж олгохоор болжээ. Загасчдад олгох тэтгэмжид нийтдээ 20 сая иен буюу 136 сая доллар зарцуулах юм байна.
Үүнээс өмнө Японы Ерөнхий сайд Фумио Кишида мэдэгдэл хийхдээ Япон улс загас агнуурын салбарыг дэмжиж, Хятад зэрэг хангамжийн зах зээлүүдээс хамааралтай байдлыг бууруулахын тулд далайн бүтээгдэхүүний экспортын бүтцийг өөрчилнө гэж мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |