Орос, Беларусийн тамирчид Хятадад болох Азийн наадамд оролцохгүй гэж Азийн Олимпын зөвлөл мэдэгдсэнийг Ройтерс дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Орос, Беларусийн тамирчдыг Азийн наадамд оролцуулахгүй байх шийдвэрийг Олон улсын олимпын хороо гаргасан байна. Өмнө нь, Орос, Беларусийн тамирчдыг Азийн наадамд оролцуулах 500 квот өгнө, тэд олимпын туган дор тэмцээнд оролцох боломжтой болно гэсэн мэдээлэл гарч байлаа. Гэсэн ч эцсийн шийдвэр гарч, Орос, Беларусийн тамирчдыг Азийн наадамд оролцуулахгүй байхаар шийджээ.
Азийн наадам есдүгээр сарын 23-8наас 10 дугаар сарын наймны хооронд Ханжоу хотод болох юм. Хөтөлбөрт спортын 40 төрлөөр 12,5 мянган тамирчин оролцоно гэж тусгажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |