Туркт аадар борооны улмаас үер бууж, ихээхэн хохирол дагуулсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Анадолу агентлагийн мэдээлснээр, Турк улсад нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, долоон хүн гэмтсэн байна. Тодруулбал, Аксарайд шатахуун түгээх станц болон автомашинууд усанд автсаны улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ. Харин Невшехир хотод хоёр хүн машинтайгаа урсан, машинаасаа гарч чадалгүй амиа алджээ.
Түүнчлэн аав хүү хоёрыг эрэн хайх ажил үргэлжилж байгаа бөгөөд тэднийг сураггүй болсонд тооцож байгаа аж. Үерийн улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн, тэдний биеийн байдал дунд зэрэг байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |