Мексикт удахгүй төрөх хүүхдийн хүйсийг гэнэтийн бэлэг болгон зарлах баярын үеэр эмгэнэлт хэрэг гарчээ. Хүүхдийн хүйсийг утаа гарган зарлах захиалга авсан онгоц сүйрч, нисгэгч нь амиа алдсан байна.
МИР24 сувгийн мэдээлснээр, энэ осол Наволато хотод болжээ. Эхнэр, нөхөр хоёр хүйс зарлах үдэшлэгт оролцуулахаар онгоц хөлслөн авсан байна. Улмаар товлосон цагт онгоц баяр тэмдэглэж буй хүмүүс рүү доошлон, нам өндөрт нисэн, ягаан өнгө оруулсан ус цацжээ. Энэ нь жирэмсэн эх охин тээж явааг илтгэх гэнэтийн бэлэг байсан аж.
Гэвч ус цацсаныхаа дараа онгоц огцом хурдаа алдаж, 32 настай нисгэгч онгоцоо тогтоох гэсэн ч чадалгүй осолджээ. Ослын газарт шуурхай албаныхан ирж, нисгэгчид анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлэгт хүргэсэн ч нисгэгч гэмтлээ даалгүй амиа алдсан байна. Агаарын шинжээчдийн мэдээлснээр, онгоц баярын үеэр ус цацсаны дараа онгоцны зүүн далавч ажиллагаагүй болжээ.
Уншиж байна |