Францад нэг удаагийн электрон тамхийг хориглохоор зэхэж байгаа гэнэ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Элизабет Борн мэдэгдсэнийг France Press агентлаг дамжуулсан байна.
"Бид тамхины хамааралтай тэмцэх шинэ төлөвлөгөөг танилцуулахаар төлөвөлж байна. Энэ төлөвлөгөөнд нэг удаагийн электрон тамхийг хориглох талаар тусгасан. Ийм электрон тамхинд никотин байдаггүй гэж ярих нь ч бий. Гэхдээ залуус үүнийг хэрэглэснээр тамхи татах зуршилтай болж, улмаар тамхи татах нь нэмэгдэж байна. Үүнийг зогсоох ёстой" хэмээн Борн мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, тамхины хэрэглээтэй тэмцэх үүднээс ногдуулдаг онцгой албан татварыг энэ жил нэмсэн учраас ирэх жил татварыг дахиж нэмэхгүй гэнэ. Гэхдээ жил бүр 75 мянган хүний амийг авч байгаа тамхины хамааралтай хийх тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Борн мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |