Саудын Арабын Ханхүү Монголд Улсад айлчилна
2023-09-04

Саудын Арабын Ханхүү, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нарын урилгаар өнөөдрөөс манай улсад айлчилна.

 

 

Айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Э.Бат-Эрдэнэ, ЕТГ-ын дарга Я.Содбаатар нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

 

Хоёр орны хооронд 2007 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа Саудын Арабын Хааны гэр бүлийн Ханхүү бөгөөд Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа нь хоёр орны харилцаанд тохиож буй онцлог үйл явдал юм.

Shuud.mn
Сонин хачин
гадныхан ирж л байг яадын аялал жуулчлал хөгжинө дагаад олон хүн ирнэ
2023-09-04
арабууд дутаж гэнэ. араб руу шонхор гаргахаа бүрэн зогсоо. олон улсын амьтан хамгаалах байгууллагуудад зарлал тараа
2023-09-04
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-09-04