ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жинпинь нар удахгүй уулзах гэнэ. Энэ талаар Владимир Путин мэдэгдсэн гэж SCMP сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр "Чухал зүйлсийн талаарх яриа" сэдэвт нээлттэй хичээлийн үеэр Владимир Путин "Тун удахгүй арга хэмжээ зохион байгуулагдана, БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй уулзана" хэмээн Путин мэдэгдсэн байна. Гэхдээ хоёр талын уулзалт чухам хэзээ болох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж.
Нээлттэй хичээлийн үеэр Ши Жинпиний талаар ярихдаа Ши Жинпинь түүнийг найз нөхөр гэж нэрлэдэг, түүнд ч өөрөө тэгэж ханддаг хэмээн Путин өгүүлсэн байна. Ши Жинпинь Орос, Хятадын харилцааг хөгжүүлэхэд биечлэн олон зүйл хийж байгаа, цаашлаад удахгүй болох уулзалтын үеэр энэ талаар олон асуудлыг ярилцана хэмээн Путин мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |