Холбооны Бүгд Найрамдах Нигери Улс дэлхийн бүхий л орноос элчин сайдаа эгүүлэн татахаар болжээ. Ийм үүргийг тус улсын Ерөнхийлөгч Бола Тинубу өгсөн гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
"Нигерийн иргэд, оршин суугчид болон тус улсыг зорих зочдод үзүүлэх үйлчилгээ дэлхийн түвшний чанартай байх ёстой гэж Ерөнхийлөгч шийдсэн" гэж Нигерийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Харин энэ мэдэгдлээр элчин сайд нарыг эгүүлэн татах шалтгаантай холбоотой тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Энэ шийдвэр Нью-Йорк болон Женев дэх НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчдөөс бусдад хамааралтай аж. Холбооны Бүгд Найрамдах Нигери Улс дэлхийн 109 оронд дипломат төлөөлөгчтэй юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |