"Акуа Гарден" хотхоны 2 блокийг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулах үеэр Ж.Сандагсүрэн орлогч " Иргэдийг хохиролгүй болгох ёстой. Ямар нэг байдлаар шийдэж таарна. Хамгийн ойрын эх үүсвэр төсвөөс шийдэж таарах байх " хэмээсэн.
Тэгвэл энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан өөрийн нийгмийн сүлжээндээ "Төрийн хариуцлагатай албан тушаалтан ингэж амны зоргоороо ийм мэдэгдэл хийж болдоггүй юм. Тэр тусмаа төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр.... Нийслэлийн албан ёсны байр суурь биш гэж үзье. Төсөв батлах онцгой эрх зөвхөн УИХ-д байдаг юм. Төрийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг сануулъя. ХОХИРОЛД ТӨСВӨӨС НЭГ МӨНГӨ Ч ГАРАХГҮЙ" хэмээжээ.
Уншиж байна |