Австрийн нэгэн хотын оршин суугчид жуулчдын урсгалыг эсэргүүцэн жагсаж байна
2023-09-01

Австрийн Халльштатт хот нэгэнтээ тайван, нам гүм амьдралаар амьдарсаар байж. Харин энэ хотод хэдэн жуулчин, даара нь найруулагчид ирснээр жуулчдын анхаарлыг ихээр татах болжээ. 

 

Жуулчид найзууддаа энэ хотод авахуулсан зургаа үзүүлж, зарим нь олон нийтийн сүлжээнд Халльштаттын байгалийн үзэсгэлэнг харуулсан гэрэл зургуудаа нийтлэснээр энэ хот ихээхэн алдаршиж, аялал жуулчлалын улиралд энэ хотод өдөрт л 10 мянган хүртэлх тооны жуулчин ирдэг болсон аж. 

 

Жуулчдын урсгал Халльштаттын эдийн засагт сайнаар нөлөөлжээ. Гэхдээ оршин суугчдад нь төдийлөн таалагдсангүй. Зарим өдөр оршин суугчид өөрсдөө ч зугаалах боломжгүй болтлоо хот жуулчдын хөлд дарагддаг тухай ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Тэр дундаа, хот руу том автобусаар авчирдаг өдрийн аяллын жуулчид оршин суугчдад илүүтэй тээртэй байдаг гэнэ. Тиймээс оршин суугчид гэрэл зургийн аппараттай жуулчдын тоог цөөрүүлэх, жуулчны автобусыг 17:00 цагаас хойш хотруу нэвтрүүлэхгүй байхыг шаардаж байгаа аж. 

Мөн энэ асуудалд анхаарал хандуулахын тулд тэд саяхан хот руу орох гарцыг хааж, "Яг одоо тоормозоо гишгэ, тэгэхгүй бол биднийг дайрчихна!", "Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хувьд Халльштатт ердөө л саалийн үнээ, харин бидний хувьд гэр орон", "Бидний хүүхдийн талаар бодоцгоо" зэрэг үгс бүхий самбар барин жагссан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
аливаа юм хэрээс хэтэрхээрээ хор хог болдог нь тэр юм. монголд 400сая гэж байхаар 400к-гаа л аргалж аяглаж бөөцийлж сурчуул болоо шүү дээ
2023-09-04
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-09-02
Зочин:
Дүрвэгсэд цагаачдын эсрэг ингэж жагсаач
2023-09-02