Л.Энх-Амгалан: Монгол Улс багшийн хомсдолд ороогүй
2023-09-01

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл төр 100 хувь, багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцана хэмээн мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр буюу 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Багшийн хөгжлийг дэмжих, багш мэргэжлээр сурах оюутнуудын суралцах орчныг сайжруулах чиглэлд хэд хэдэн шийдвэр гаргасан байна. 

 

 

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Энэ хичээлийн жилд Боловсролын багц хуулийг хэрэгжүүлнэ. Хот хөдөө, хувийн сургууль улсын сургуулийн ялгааг арилгахад чиглэгдсэн эрх зүйн орчныг бий болгосон. Бүх түвшинд хөтөлбөрөө шинэчлэнэ. Багшийн цалин хөлс, нийгмийн баталгаа, багш бэлдэх тогтолцоог шинэчлэнэ. Хуурамч дүнгийн тогтолцоог халж, ахиц дэвшилтийн үнэлгээний тогтолцоог шинэчилж байна. 

 

Багш мэргэжлээр сурах хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь даах шийдвэр гарсан. Энэ бол халамжийн бодлого биш. Энэ бол боловсролын хөгжлийн сэргэлтийн бодлого. Төлөвлөж, тооцоолж хийсэн бодлогын шийдвэр. Өнөөдөр МУ багшийн хомсдолд ороогүй. Багшийн хомсдолоос шалтгаалж нэг ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа доголдоогүй" гэлээ. 

 

Боловсролын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг засгийн газар баталлаа. Тогтоолоор багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

1. Сургалтын байгууллагад суурилсан болон аймаг, бүс, үндэсний түвшний багшийн хөгжлийн дэмжих төвүүд байгуулж, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах

2. Дээд боловсролын сургалтын байгууллагын багш бэлтгэх тогтолцооны хүрээнд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш бэлтгэх сургалтын хөтөлбөр, стандарт холбогдох дүрэм, журмыг шинэчилж боловсронгуй болгох, багшийг бэлтгэх, давтан сургах хөтөлбөр, арга хэмжээний санал боловсруулж батлуулах

3. Магадлан итгэмжлэгдсэн багш мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөр, багш нарыг магистрын болон гадаад, дотоодын мэргэшүүлэх сургалтын зардлыг 2024 оны төсвийн жилээс төрөөс санхүүжүүлэхтэй холбоотой журам, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулах

4. Төрийн өмчийн багш бэлтгэх сургуулийн хичээлийн болон дотуур байрыг шинээр барих, өргөтгөх, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2024 оны төсвийн төсөлд тусган шийдвэрлэх

5. Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож урамшууллын хувийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх, багшийн хөгжлийг дэмжих төвүүдийн цаашид шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусган шийдвэрлэх

6. Багшийн нийгмийн баталгааг хангах хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах, багш бүрийг компьютержүүлэх арга хэмжээг 2024 оноос үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Shuud.mn
Сонин хачин
усдын эрхийг хүндэлдэггүй , бусдаас үүрэг нэхэхээс өөрөө үүрэг хариуцлага үүрэх ёстой гэсэн ухамсар 000 цаашаа ....өөрийнхөө алдааг үргэлж бусдаас хайдаг-алдаагаа өөрөөсөө хайдаггүй , хувцаслалт нь я.н.х.ан.ы хэв маягтай . 2-3 хүнтэй нийлээд салсан түүнийгээ үргэлж тэдгээр салсан хүмүүсийн буруу гэдэг - өөрөө хохирогчийн дүрд тоглосон иймэрхүү байдаг юм байна . үнэгүй юманд нухасгүй аль болох үнэгүй авах сэтгэхгүйтэй, өгөөд байвал санаа зовохгүй авсаар байдаг , бусдыг өгөх ёстой юм шиг өгсөнгүй гэж уурлан бухимдана . хүчирхэг ганц би ээжүүд гэсэн жүжгийн гол баатар болж жүжиглэдэг. өөрсдийгөө хэт дээгүүр үнэлсэн голомтгой өө тэр ядуу эцэг нь архичин , салсан гэх мэт өө хайдаг өөрсдөө бол ээжийн ээж нь охин нь гээд хэд хэдэн хүнээс салчихсан байж ийм л хүмүүсийг улны гэдэг юм байна. instgram , fb хуурамч инээмсгэлсэн ,элдэв янзын я.н.х.ан.ы style-тэй зургууд хийж түүгээрээ өөрийг биеийг гайхуулан хуурамч like , хөөрхөн гэсэн хуурамч comment-р бие бие хөөргөн баясна.бусдыг гэсэн сэтгэл түй ч байхгүй зөвхөн хувиа хичээсэн ,жүжигчин , дүр исгэж өөрийн амин хувийн асуудал нь болж байвал хайрлаж байгаа дүр исгэж хайраа хайраа гэнэ . гадуур хайраа гэсэн найлгаадан явна . өөрийн сэтгэлд юу ч таалагдахгүй , таалагдахгүй бол тэр хавиар нэг орилж хашигчиж нөгөө хүнээ байдалд хийж давгүйтүүлэн түүнээс бах таваа хангана явна. гэрт нь хүн ирвэл нөхрөө баздаг хүн болж тэрийг үүнийг хий гэж зандран , ирсэн зочдоо энэ нэг юм гэхчлэн муулна. Мөн бусадтай адилхан болох гэж барьцана ,тэр ингэсэн байна тэгсэн байна , энийг ч авчхаж тэрийг ч авчхаж гэнэ . за тэгээд үнэнийн хэлбэл дэлбэртлээ уурлана үүнийг уншаад боож үхтэлээ уурлах болно учир үнэнийн хэлсэн учраас иймэрхүү улны я.н.х.ан.ы сэтгэхгүйдээ хүүхнүүдээс хол байгаарай . Иймэрхүү хүнээс зай барь эрчүүдээ өөр чинь гай болно шүү
2023-09-03
Сургуулиар явц танилцах нь зөв. Доод, дээдгүй багшлах сонирхол буурсан юм биш үү. Бүү мэддээ.
2023-09-03
Zochin:
Багшийн хомсдол бодитой асуудал болчихсон бгаа
2023-09-03
Сайхан шаах юмаа.
2023-09-03
Энж хүнийг урагшаа эрээн тосгон руу явуулаачээ монголыг самарч дууслаа
2023-09-02
солио:
хомсдолд ороогүй юм бол ацаа хийж сургалтын төлбөрийг даана гэж солиоров?
2023-09-02