106 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн зочиндоо казиногийнхон хожлыг нь хоёр дахин нэмж өгчээ
2023-09-01

АНУ-ын Милуоки хотын оршин суугч Сара Петерсон өндөр настан нэгэн бөгөөд энэ жилийн төрсөн өдрөө казиногийнхны дэмжлэгээр нижгэр тэмдэглэсэн талаар Rhe Mirror мэдээлжээ. 

 

Сара Петерсон олон жилийн туршид жил бүр төрсөн өдрөө тэмдэглэхээр Potawatomi казиног зорьдог аж. Харин энэ жил түүний хувьд төрсөн өдөр нь онцгой болж өнгөрсөн байна. Сара автомат тоглоомноос 1000 фунт стерлингийн жекпот хожжээ. 

 

Үүнээс долоо хоногийн дараа, Ptawatomi казиногийн захирал Доминик Ортиз Сарад гэнэтийн бэлэг барьсан байна. Тэд энэ жил 106 нас хүрсэн Сарагийн насыг нь хүндэлж хожлын мөнгийг хоёр нугалж өгчээ. 

 

"Бид жил бүр Сарад төрсөн өдрийн мэнд хүргэдэг. Мөн Сара болон түүний гэр бүлийнхэн манай хамт олонтой хамт төрсөн өдрөө тэмдэглэж баярладагт нь бид талархдаг юм. Түүнийг том шагнал хожсон талаар мэдээд бид маш их баярласан. Ингээд 106 насных нь төрсөн өдрийг бүр илүү гайхалтай болгохын тулд гэнэтийн бэлэг барихаар шийдсэн юм" хэмээн казиногийн захирал ярьжээ.

 

Сара 106 насны төрсөн өдрөө тэмдэглэхдээ гоёлын хувцас өмсөж, захиалгаар хийлгэсэн бялууг гэрийнхэнтэйгээ идэж, дурсгалын зураг авахуулсан байна.

 

"Би сайхан амьдрал туулсан. Согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, баар цэнгээний газарт ордоггүй байлаа. Би ердөө л сайхан амьдрал туулсан, өөртөө анхаарал сайн хандуулж байсан хүн" хэмээн Сара Петерсон ярьжээ.

 

Тэрбээр төрсөн өдрөөрөө хожсон, казиногоос бэлэг болгон нэмэгдүүлж авсан 2000 фунт стерлингээ хэрэгтэй зүйлсэд зарцуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-09-02
фунт стерлинг биш доллар гээч ээ, АНУд тоглоод хожсон бна
2023-09-01