Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Шинэ сэргэлтийн таван тойрог төслийг Засгийн газар хэрэгжүүлж эхлэхээр болж байна. МУ-ын хэмжээнд аймаг орон нутгийн хөгжлийг хязгаарлаж байгаа нэг цогцоор хэрэгжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлнэ.
Авто замын дэд төслүүд
Дулаан хангамжийн дэд төслүүд
Эрчим хүчний дэд төслүүд
Орон сууцны хүрэлцээ хангамжийн дэд төслүүдийг Шинэ сэргэлтийн таван тойрог гэж нэрлэж байна.
Энэ төсөл нь аймаг орон нутгийн аялал жуулчлал, тээвэр ложистикийн бусад хэлбэрээр хоорондоо интеграцид орох боломжийг бий болгох зорилготой. Засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр ажилласан үр дүнд нь маш олон тооны жуулчид ирсэн. Цаашид аялал жуулчлалын гол төвүүдийг холбох автозамын төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Энэ хүрээнд Говь-Алтай аймгийн төвийг Завхан аймгийн Улиастай хоттой хатуу хучилттай автозамаар холбох шийдвэрийг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Мөн Ховд Улаангом хотыг холбох 103 км замын төслийг Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Энэ мэт 13 төрлийн авто замын дэд төслийг Засгийн газрын бодлогоо хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар 10 аймагт ДЦС барих төсөл хэрэгжиж байгаа" гэлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар МУ-ын ОХУ, БНХАУ-тай холбосон таван босоо тэнхлэгийн замтай болох шийдвэр гарлаа. Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн ганцхан замтай байсан бол өнгөрсөн жил Цагааннуур-Ховд-Ховдын Булган босоо тэнхлэгийн замтай болсон. Гуравдахь нь Ульхан-Чингис хот, Чойр- Сайншанд -Замын-Үүд, дөрөв дэх нь Артсуурь-Улиастай-Алтай-Бургастай, зүүн талдаа Эрээнцав-Бичигт гэсэн таван босоо тэнхлэгийн замтай болох бодлогын хэрэгжүүлэхээр боллоо.
МУ-ын хэмжээнд 7500 км хатуу хучилттай зам байгаа. Үүний дийлэнх нь 6-аас дээш жилийн насжилттай болсон байна. Ирэх жилүүдэд замуудад урсгал засвар хийхэд жилд 20-аас дээш тэрбум төгрөг зарцуулахаар боллоо. Тухайлбал, Ховд чиглэлийн зам, Боршой чиглэлийн зам, Тамын тавь гэж нэрлэгддэг Хэнтийгээс Дорнод явах замуудыг засварлана. Замын чанараас шалтгаалан төлбөр хураамжийг ялгаатай тогтоохоор болж байна. " гэлээ.
Уншиж байна |